Компанийн сагсан бөмбөг, гарбөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

 IMG 3062IMG 3098    IMG 3111Жил бүр уламжлал болон зохиогдох компанийн аварга шалгаруулах сагсанбөмбөг, гарбөмбөгийн анхдугаар тэмцээн 2014 оны 11-р сарын 29-нд Ирээдүй цогцолборын 81-р сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Компанийн нийт ажилчид, инженер техникийн албаныхан идэвхитэй оролцсон бөгөөд эрэгтэй сагсан бөгбөгийн төрөлд З.Анхбаяр ахлагчтай “Яасан ч яахав” баг I байр, Б.Мөнхбат ахлагчтай “Эрч хүч” баг II байр, Бя.Мөнхбат ахлагчтай “Динозавр” баг III тус тус эзэллээ. Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Н.Наранцэцэг ахлагчтай “Шонхор” баг I байр, Б.Удвал ахлагчтай “Уучлаарай баг” II байр, Э.Амарзаяа ахлагчтай “Лэкерс” баг III байр эзэллээ.

Гар бөмбөгийн тэмцээн эрэгтэй эмэгтэй холимог багуудын дунд явагдсан бөгөөд Л.Бат-Эрдэнэ ахлагчтай “Жигүүр” баг I байр эзэлсэн бол И.Ганбаатар ахлагчтай “Шонхор” баг II байр, Б.Мягмарбал ахлагчтай “Ура Ура” баг III байрыг эзэллээ.

Мөн энэ жилийн сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор мужаан Г.Төмөрпүрэв, сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор засал чимэглэлчин Н.Наранцэцэг, гар бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор мужаан Л.Бат-Эрдэнэ, гар бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор орчуулагч, БМ нярав Б.Баярцэцэг нар шалгарч шилдэг тоглогчийн цом гардан авлаа.

Компанийн нийт хамт олноо төлөөлөн тэмцээнд оролцсон тамирчиддаа баяр хүргэе!

companiin tamirchidМанай компанийн спортын амжилтыг бататгах бас нэгэн тэмцээн 2014 оны сүүлээр зохион байгуулагдсан юм. Номин Констракшн энд Девелопмент группийн компаниуд болон тус группийн төслүүд дээр ажиллаж байгаа нийт компаниудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн 2014 оны 12-р сарын 13-14–нд зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээнд “ЭРДЭНЭ РЕМИКС” ХХК-ийн эмэгтэй сагсан бөмбөгийн баг мөнгөн медаль, гар бөмбөгийн эмэгтэй баг алтан медаль, сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл медаль тус тус гардлаа. Нийт арав гаруй компани оролцсон өргөн хэмжээний тэмцээнд өндөр амжилттай оролцсон компанийн нийт тамирчиддаа бүх хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.