Мэндчилгээ

zahiral12
Манай компаний эхлэл тавигдаж байсан цаг саяхан мэт боловч өдгөө нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ нэгэн гэр бүл болон нягтарсан хамт олноороо бахархаж байна.
Монгол орон хөгжлийнхөө ид цэцэглэлтийн үед орж байгаа энэ чухал үеийн бүтээн байгуулалтанд гар бие оролцож буй нь үр хойчдоо бидний зүгээс үлдээх өв юм.  Иймч учраас цаг ямагт анхаарал болгоомж сулруулалгүй өндөр бүтээмжтэй, үнэнч шудрага ажиллах нь бидний тэргүүн зарчим юм.
Мөн бидний үр бүтээлтэй ажил хөдөлмөрт хамтрагч байгууллагуудын оролцоо нэн чухал байдаг билээ.
Энэхүү хугацаанд биднийг байнга дэмжин хамтран ажилласан бүхий л ажилтан албан хаагчид болон байгууллага, хамт олон,  бизнесийн түншүүддээ  талархал дэвшүүлж амжилтын дээдийг хүсэн ерөөе.

 

 

Хүндэтгэн ёсолсон Л.Цэвээн