Танилцуулга

  • Эрхэлдэг ажлын үндсэн чиглэл:Барилга угсралт, барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, сантехник хангамжийн угсралт, интерьер, экстерьер дизайн, гэр ахуйн чимэглэл, тавилгын худалдаа, барилгын материалын худалдаа.

    Бидний уриа: Шинэлэг шийдэл

    Шилмэл чанар

    Шилдэг хамт олон...

    Бидний эрхэм зорилго: “Бид өнөөгийн өрсөлдөөнт нийгэмд өөрсдийн хувиршгүй сэтгэлээр захиалагчид, хэрэглэгчиддээ барилга угсралт, барилгын шинэлэг шийдэл бүхий дотор, гадна засал чимэглэлийг олон улсын стандартад нийцэхүйц, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх нь бидний эрхэм зорилго юм.”

    Манай бахархал:

    Манай компанид “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт” 1, “Алтан гадас одонт” 1, “Хөдөлмөрийн хүндэт медальт” 1, “Тэргүүний барилгачин цол тэмдэгт” 14, “Онц тээвэрчин” 1, Засгийн газрын жуух бичигт 3, МЗХ-ны “Тэргүүний залуу алтан медальт” 1, “Хөдөлмөрийн алдар алтан медаль”-т 6, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медаль”-т 1 тус тус ажиллаж байна.

  • Компаний бүрэлдэхүүн:

    Удирдлага, захиргааны 7, инженер техникийн 10, үйлчилгээ, аж ахуйн 10, барилгын мэргэжилтэй, мэргэшсэн 80 гаруй ажилтан албан хаагч зэрэг үндсэн ажиллах хүчний бааз суурь дээр түшиглэн үйл ажиллагаа явуулж байна.

  • Манай компанийг үнэлсэн байдал

  • 2008, 2009, 2010, 2011, 2013 оны СХД-ийн “Тэргүүний татвар төлөгч байгууллага”,
  • 2009, 2010, 2011, 2012, 2013 оны СХД-ийн “Нийгмийн даатгалын тэргүүний байгууллага”,
  • Хөгжил Дэвшлийн Төлөө ассоциацийн 2010 оны “Шилдэг аж ахуйн нэгж” ,
  • Нийгэмд Стандарт Хэвшүүлэх Сангийн “STANDART 2011 PLATINUM цол өргөмжлөл,
  • 2011 онд барилгын салбарын 85 жилийн ойг тохиолдуулан “Номин Констракшн” ХХК-наас зарласан болзолт уралдаанд I байр эзэлсэн,
  • 2011 онд “Номин Констракшн” компаний “Итгэлтэй түнш” байгууллага,
  • 2012, 2013 Барилгын Үйлдвэрлэлийн Өрсөлдөх Чадварыг Дэмжин Судлах Нийгэмлэгийн өрсөлдөх чадварын анхан шатны судалгаагаар ПЛАТИНИУМ зэрэглэлийн МЕДИУМ ангилалын батламж,
  • 2012 онд НДДНийгэмлэгийн “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” цом өргөмжлөлгэх мэт олон олон цол, өргөмжлөл, талархалаар шагнагдаад байна.
  • 2012 онд “Номин Хоулдинг” группийн 20 жилийн ойн арга хэмжээний үеэр, “ЭРДЭНЭ РЕМИКС” ХХК нь группийн хэмжээнд бүх түнш байгууллагуудаас “Шилдэг түнш” байгууллагаар шалгарсан,
  • 2013 оны “Үндэсний Бизнес Хөгжлийн Нэгдэл” ТББ-ын барилгын салбарын 1402 байгууллагын түвшин тогтоох судалгааны ПЛАТИНИУМ зэрэглэлийн МЕДИУМ ангилалын батламж,
  • 2013 оны “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” аяны “Шилдэгийн шилдэг компани”-аар шалгарсан, тус аяны хүрээнд угсралтын ажлаар I байр, заслын ажлаар II байр, цахилгааны угсралтын ажлаар III байрыг тус тус эзэлсэн,
  • 2013 онд “Номин Констракшн” ХХК-ийн “Шилдэгийн шилдэг түншлэгч байгууллага”-аар тус тус шалгарч байв.

Шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн нэгдлийн 2014 оны "Монголын манлай" цом өргөмжлөл.