Үүсэл, хөгжил

Манай компани нь 2006 онд Монгол улсад суугаа Франц улсын элчин сайдын яамны барилгын шинэчлэн сэргээх их засварын ажлыг хийж гүйцэтгэн анхны ажлын гараагаа эхэлсэн билээ. Энэ их ажлын араас өдийг хүртэлх долоон жилийн хугацаанд ганц гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө зуу дахин үржигдсэн их ажилтан албан хаагчидтай болж өргөжсөн билээ.
Бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хүсэл сонирхол захиалгын дагуу барилга угсралт, засал чимэглэл, шинэ содон загвар засал бүхий дизайны шийдлүүд, дотор гадна цахилгааны холболт, сантехникийн угсралт зэрэг барилгын бүхий л үйлдвэрлэл үйлчилгээг чанарын өндөр түвшин гүйцэтгэн ирсэний зэрэгцээ энэ бүх ажил үйлчилгээ гүйцэтгэлүүд маань улс, хот болон харилцагч, хамтран ажиллагсадын талархал сайшаалыг байнга хүлээж байдаг нь манай хамт олныг хурцлах бас нэгэн хөдөлгүүр болдог юм.

Компаний эхлэл тавигдсанаас хойшох өдийг хүртэлх энэ хугацаанд төрийн 5: хувийн хэвшлийн 50-д аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласан байсан байна, энэ тоо цаашид хэд дахин их болох нь тодорхой билээ.